Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, Монгол Улсын мэс заслын зөвлөх эмч, клиникийн профессор, Ардын эмч Б.Батчулуун энэ сарын 03-04-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Архангай аймгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог нарын мэргэжлийн эмч нартай хамтран хоёр өдрийн хугуцаанд зохион байгууллаа. Үзлэгийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нартай хамт Эрдэнэбулган, Чулуут сумын ард иргэдэд үнэгүй оношилгоо, эмчилгээ амжилттай зохион байгууллаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгуулсан хоёр өдрийн үзлэгт 600 орчим иргэд хамрагдаж нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг авсан. Энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Чулуут сумын иргэдэд Ардын эмч Б.Батчулуун болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгооноос гадна аймгийн НЭ, өрхийн ЭМТ-үүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарыг чадавхижуулах сургалтыг 09 дүгээр сарын 04-нд аймгийн ЭМГ болон НЭ-т боллоо.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *