Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ – 2018” аяны хоёрдугаар ээлжийн эрт илрүүлэг үзлэг Архангай аймагт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк сан, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв 2017 оноос эхлэн зохион байгуулж буй “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН”-ы хоёрдугаар ээлжийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо Архангай аймагт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. 2018 оны 09 сарын 17-ны өдрийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, судалгаанд тус аймгийн төвийн 1396 хүн хамрагдлаа.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллаж, гүн дэмжлэг үзүүлж буй Архангай аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Ц.Төмөр-Очир даргатай Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн хамт олон, НЭМҮТ-ийн хамт олон, ХААН банк Сангийн хамт олон, ХААН банкны Архангай аймаг дахь салбарын хамт олон, Архангай аймгийн нийт эмч, мэргэжилтэн нартаа Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд хамт олны талархлыг уламжилж байна.

 

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *