2018 оны 09 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд “Монгол улс дахь тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг үнэлэх туршилт судалгаа”-ны Орон нутгийн төрийн байгууллагуудын албан хаагчдыг сургах, чадавхижуулах сургалтыг ДЭМБ-ын Олон улсын зөвлөх мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн болон ЭМЯ-ны харъяа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв эмч, судлаачидтай хамтран Архангай аймагт амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг ДЭМБ-ын зөвлөх Kerstin Schotte, Lizzie Tecson, Clem Carlos, Titus Karanja, Mina Kashiwabara зөвлөхүүд удирдан, ЭМЯ-ны харъяа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн мэргэжилтнүүдийн зохион байгуулсан судлаач бэлтгэх сургалтанд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод гэсэн 8 аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон аймгуудын сэтгэц наркологийн эмч нар гэсэн нийт 40 хүн хамрагдлаа.
Сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн салбарт краудсорсинг (crowd-sourcing) буюу олон нийтэд түшиглэн том бүлгээс нэгэн зэрэг мэдээллийг цуглуулах боломжтой орчин үеийн судалгааны аргыг нэвтрүүлж эхэлж байна. Энэ тал дээр ДЭМБ анхаарал хандуулан тамхины хэрэглээний талаар үнэн зөв, харьцуулж болохуйц мэдээлэл цуглуулах аргачлал боловсруулахын тулд тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг судлах туршилт судалгааг 7 улсад явуулахаар төлөвлөгдсөний нэг нь Монгол улс бөгөөд одоогоор Чили, Тайланд 2 улсад энэхүү судалгаа хийгдэж дууссан. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн цаашид техник хангамж ба санхүүгийн хувьд хамгийн боломжтой судалгааны аргачлалыг тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг судлахад ашиглах зорилготой юм. (via http://ncmh.gov.mn)
Туршилт судалгаа хийгдсэнээр бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид нотолгоонд тулгуурласан баримтаар хуулийг хэрэгжүүлэх, цаашид эрчимжүүлэх шаардлагатай хүчин зүйлийг тодорхойлох, мэдээллээр хангах явдал юм. Тухайлбал, хуулийн хэрэгжилт сул байгаа тохиолдолд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар идэвхтэй уриалга гаргах, боловсролын хөтөлбөрт тусгах, тамхины хуулийн хэрэгжилт сул байгаа бодлого боловсруулагч, ажилтан, албан хаагчид, олон нийтэд мэдээлэл өгч, хууль ямар түвшинд хэрэгжиж байгаа, цаашид ямар арга хэмжээ авбал зохилтой талаар (үйлчлүүлэгчдийг энд тамхи татах хориотой гэдгийг сануулж хэлж байх) ойлголт өгөх, хуулийн аль заалт хэрэгжилт муутай байгааг олж илрүүлэх, хуулинд орсон өөрчлөлт хэр ахиц дэвшил авчирч буйг үнэлэх боломжийг олгодог давуу талтай билээ.(via http://ncmh.gov.mn)

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *