Буруу ойлголт 1: Томуу нь ноцтой өвчин биш учраас надад томуугийн эсрэг вакцин хийлгэх шаардлага байхгүй

Баримт: Жил бүр 650 000 гаруй хүн томуугийн өвчлөлийн улмаас нас бардаг. Энэ тоо баримт нь зөвхөн амьсгалын замын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг харуулж байгаа бөгөөд томуугийн өвчлөл түүнээс гарч болох бусад үр дүн нь үүнээс ч их. Эрүүл хүмүүс ч томуугаар өвдөж болох бөгөөд ялангуяа дархлааны систем сул хүмүүс өвдөх нь элбэг. Ихэнх хүмүүс хэдэн 7 хоногийн дараа эдгэрдэг, харин зарим тохиолдолд синус, чихний халдвар, уушгины хатгалгаа, зүрх болон тархины үрэвслээр хүндрэх нь бий.

Буруу ойлголт 2: Томуугийн вакцин намайг томуугаар өвчлүүлнэ

Баримт: Томуугийн вакцин нь идэвхигүй томуугийн вирүс агуулдаг бөгөөд вакцин тариулснаар та халдвар авахгүй.Томуугийн вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба энэ нь таны дархлалын тогтолцоо томуугийн эсрэг вакцинд үзүүлж байгаа энгийн хариу урвал бөгөөд 1-2 хоног үргэлжилж болно.

Буруу ойлголт 3: Томуугийн вакцин нь хүнд хэлбэрийн гаж нөлөө үзүүлдэг

Баримт: Томуугийн вакцин аюулгүй гэдэг нь батлагдсан. Хүнд хэлбэрийн гаж нөлөө үзүүлэх нь маш ховор. Гуиллаин-Баррийн хам шинж буюу булчин сулрах, саажилт үүсэх шинж тэмдэг саяд 1 тохиолдож болох юм.

Буруу ойлголт 4: Би томуугийн вакцин хийлгэсэн боловч томуугаар өвчилсөн, тиймээс энэ вакцин дархлаа тогтоохгүй байна.

Баримт: Томуугийн хэд хэдэн төрлийн вирүс тогтмол бидний эргэн тойронд эргэлдэж байдаг. Энэ нь, хүмүүс дархлаажуулалтанд хамрагдсанч тухайн томуугийн үүсгэгч вирүсийн онцлог чанараас шалтгаалан томуугийн халдвар авах боломжтойг харуулж байна. Тэгсэн хэдий ч дархлаажуултанд хамрагдсанаар томуугийн халдвараас сэргийлэх боломжийг нэмэгдүүлдэг. Ялангуяа дархлаа султай хүнийг вирүсийн халдвараас сэргийлэх боломжийг нэмэгдүүлдэг.

Буруу ойлголт 5: Би жирэмсэн учираас томуугийн вакцинд хамрагдаж болохгүй

Баримт: Жирэмсэн эмэгтэйчүүд дархлаа сулархаас сэргийлэн томуугийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай. Томуугийн идэвхигүй хэлбэрийн вакциныг жирэмсний аль ч үед хийлгэхэд эх, хүүхдэд аюулгүй.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *