2018 оны 11 сарын 19-нд Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт “Ухаалаг утас – Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Анагаах ухааны сургуулийн Арьс судлалын тэнхим, “Хүрээ” ротари клуб хамтран, интернэтийн сүлжээгээр дамжуулан арьсны өвчнийг алсын зайнаас оношилгоо, эмчилгээ хийх, “Ухаалаг гар утас – Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийг 2012 оноос Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн.
Дээрх төсөл нь Монгол улсын 8 аймгийн 135 суманд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2018 оноос Архангай аймаг болон бусад 5 аймагт АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхим, “Ротари” клубтай хамтран хэрэгжүүлж эхэлхэд бэлэн болоод байна.
Энэхүү төсөлд манай аймгийн 18 сумын Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамрагдаж “Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлснээр орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар алслагдсан нутгийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бололцоог бүрдэж байгаагаараа онцлогтой юм.
“ Төсөл хэрэгжиж эхэлснээр, хөдөөгийн сумын иргэд арьс харшлын өвчнөө оношлуулж, эмчлүүлэхийн тулд заавал аймаг болон хотыг зорихгүй, зардал чирэгдэл бололгүй сумын эмчдээ үзүүлэн оношлуулж, эмчлүүлэх боломжтой” гэж төслийг хэрэгжүүлэгч, АШУҮИС, АУС, Арьс судлалын тэнхим, профессор Б.Хандсүрэн хэлсэн үгэндээ дурьдсан.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *