Жил бүрийн 12 сарын 1-ны өдрийг Дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн ба 2018 онд ДОХ-ын эсрэг Дэлхийн өдрийг “Халдваргүй гэдгээ баталгаажуулцгаая” уриалгын дор 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлдээд байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон ХДХВ/ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын байгууллагуудын зүгээс дараах чиглэлийг баримталж ажиллахыг улс орнуудад уриалж байна. Үүнд:
  • ХДХВ/ДОХ-ийн илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг иргэдэд уриалах, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргад ард иргэдийг суралцахад уриалах
  • ХДХВ/ДОХ-ын илрүүлэг, эмчилгээ, ХДХВ-тэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ(Сүрьеэ, Хепатитын халдвар, ХБӨ-үүд гэх мэт)-г “Бүхнийг эрүүл мэндийн төлөө” чиглэлийн хүрээнд Бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдыг уриалах

“ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр”-ийг 2018 онд “Халдваргүй гэдгээ баталгаажуулъя” сэдвийн хүрээнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, аймгийн Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
2018 оны ДОХ-ын эсрэг Дэлхийн өдрийг “Халдваргүй гэдгээ баталгаажуулъя” сэдвийн хүрээнд зохион байгуулж дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд:
  • Олон нийтийн цахим сүлжээнд ХДХВ/ ДОХ-ын талаарх мэдээлэл байршуулах
  • ДОХ-ын чиглэлээр ажилладаг бусад байгууллагуудтай зорилтот бүлэгт чиглэсэн тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  • БЗДХ болон ХДХВ/ДОХ-ын талаар үнэн зөв мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр дамжуулан орон нутгийн иргэдэд хүргэх, ХДХВ/ДОХ-оос өөрийгөө хамгаалах арга замуудад сургах
  • БЗДХ, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаанд Төрийн болон төрийн бус байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх
  • Сайн дурын үзлэгт иргэдийг хамруулах

ХААН банк, Төрийн банк, ХАСУ Худалдааны төвтэй хамтран ажиллаж 2018 оны 11 сарын 30-аас 12 сарын 01-ний өдрүүдэд ДОХ, Тэмбүүгийн сайн дурын шинжилгээнд тус байгууллагын ажилчдыг сайн дурын шинжилгээнд хамруулах мөн тус байгууллагуудаар үйлчлүүлж байгаа иргэдэд ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвөлгөө өгч, сайн дурын шинжилгээнд хамрууллаа.
Сайн дурын шинжилгээнд нийт 220 гаруй иргэд албан хаагчид хамрагдлаа.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *