Хүн амын дунд зонхилон тохиолдож, өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулахад төрийн байгууллагын ажилчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс “ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭРҮҮЛ МЭНД” нээлттэй хаалганы өдөрлөгийг “Оролцоот нийгмийн эрүүл мэнд” аяны туг, дэвтэр аялсан байгууллагуудыг оролцуулан 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр:
Байгууллагуудын ажилчдын цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ, биеийн жингийн индекс, бүсэлхийн тойргийг тодорхойлж зөвлөгөө өгөх
Эрүүл мэндийн асуулт, хариултын тэмцээн
35-аас дээш насны ажилчдын дунд “Эрүүл мэндийн буухиа” тэмцээн
Бие бялдрын чийрэгжилтийн түвшин тогтоох тэмцээн
Волейболын тэмцээнүүдийг тус тус зохион байгуулж, дараахь байгууллагууд амжилттай оролцлоо.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хамт олон эрүүл мэндийн асуултанд хариулж байна.

Эрүүл мэндийн асуулт, хариултын тэмцээнд:

1-р байр- Нийгмийн даатгалын хэлтэс

2-р байр – Онцгой байдлын газар

Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон Эрүүл мэндийн асуултанд хариулж байна

Эрүүл мэндийн буухиа тэмцээнд:

1-р байр – Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

2-р байр – Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон

Бие бялдрын чийрэгжилтийн түвшин тогтоох тэмцээнд:

1-р байр – Онцгой байдлын газар

2-р байр- Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хамт олон

Гар бөмбөгийн тэмцээнд:

1- байр – Онцгой байдлын газар

2-р байр- Нийгмийн даатгалын хэлтэс

Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон
Багийн нэгдсэн дүнгээр байгууллагын ажилчдын ирцийн үнэлгээг оролцуулан ТЭРГҮҮН байранд Нийгмийн даатгалын хэлтэс шалгарав.
Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *