“Чихрийн шижин өвчин, түүний хүндрэлээс сэргийлье” 6 сарын аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдын эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, багш нараар дамжуулан сурагчдад хүргэх эрүүл мэндийн зөв мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” сурталчилгааны үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 15-30-ны өдрүүдэд 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан.
Сурталчилгааны үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн газраас “Чихрийн шижин өвчин, түүний хүндрэл, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт болон чихрийн шижин өвчний гол эрсдэлт хүчин зүйл болох зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх” мэдээллүүд бүхий сурталчилгааны хавтас бэлтгэн сургуулиудад хүргүүлж, сургуулиуд тус хавтасыг бүх багш, ажилчдын дунд аялуулж, мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.

Энэхүү сурталчилгааны үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор нийт сургуулиудын дунд АСУУЛТ, ХАРИУЛТЫН тэмцээн зохион байгуулж, Эрдэнэбулган сумын бүх ерөнхий боловсролын сургуулиуд оролцож;
  • 1-р байранд 2-р сургууль,
  • 2-р байранд 4-р сургууль,
  • 3-р байранд Ирээдүй цогцолбор сургууль тус тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *