Боловсролын тухай хууль, стандарт, дүрмүүдэд тусгагдсан цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, хамгаалах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх заалтуудын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор аймгийн нийт 33 цэцэрлэгийн аргазүйч нарт 2 өдрийн сургалтыг 1 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар:
· Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед үзүүлэх анхны тусламж,
· Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хамгаалах үйл ажиллагаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг оролцоо,
· Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм,
· Цэцэрлэгийн хүүхдэд хэвшүүлэх ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшил,
· Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл зохистой хооллолт,
· Хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлог үе шаттай уялдуулан идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндийг дэмжих, хөгжүүлэх гэсэн чиглэлүүд дээр сургалтыг хийж, мэдлэгийг дээшлүүллээ.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *