Эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн чанар, үр дүнг сайжруулах зорилгоор “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн сургалтын сургагч багш бэлтгэх” 2 өдрийн сургалтыг зохион байгуулж, сургалтанд нийт сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар болон Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн 2 эмч нийт 26 эмч хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдлээ.



Сургалтыг Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэгийн тэргүүн, УНТЭ-ийн яаралтай тусламжийн төвийн дарга С.Алтансүх ахлагчтай яаралтай тусламжийн сургагч багш нар ирж зохион байгуулсан.

Сургалтаар:
· Осол гэмтлийн үеийн эрэмбэлэн ангилалт
· Яаралтай тусламжийн үеийн үнэлгээ, авах арга хэмжээ
· Тархи, хүзүү, нурууны гэмтлийн үед чиг тавих, тээвэрлэх
· Цус алдалтын үед хийх боолтууд
· Түлэгдэлт, хөлдөлт, осголтоос урьдчилан сэргийлэх, түлэгдэлт, хөлдөлт, осголтын үед үзүүлэх анхны тусламж
· Амилуулах суурь тусламж
· Хүүхэд болон насанд хүрэгчдийн амилуулах лавшруулсан тусламж
· Сургалт хийх аргазүй гэсэн сэдвүүдийн хүрээнд онол дадлага хосолсон сургалтыг хийж, сургагч багш нарыг бэлтгэлээ.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *