Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн чанар, үр дүнг сайжруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн багш нарт 2019 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд 3 өдрийн сургалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн хичээлийн 28 багш хамрагдлаа.

Сургалтаар:

  • Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлийн үеийн анхны тусламж
  • Амны хөндийн эрүүл ахуй
  • Эрүүл зохистой хооллолт
  • Идэвхтэй хөдөлгөөн
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Бэлгийн замаар дамжих халдвар
  • Сүрьеэ
  • Хүүхдэд хэвшүүлбэл зохих ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшил
  • Архи, тамхины хор уршиг
  • Эмийн зохистой хэрэглээ
  • Зонхилон тохиолдох халдварт бус өвчин гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгуулж, мэдлэгийг дээшлүүллээ.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *