Тариат сумын ЗДТГ, СДЭ-ээс ИТХ-ын дарга С. Өлзийсайханаар ахлуулсан баг Өндөр-Улаан, Ихтамир, Чулуут сумын нутагт өвөлжиж байгаа малчдад 900 гаруй км явж, очиж үйлчилж, эм тариа ороох боох материалаар үйлчиллээ.
Хангай, Цахирын чиглэлд отроор явсан малчдыг ЗД-ын орлогч Н. Чинбатаар ахлуулсан баг тус тус хүрч үйлчилсэн.Багийн бүрэлдэхүүнд СДЭ-ийн НЭМ-ийн ажилтан Б. Оюунхад, Цагааннуур багийн эмч Г. Мягмарсүрэн нар явж эрүүл мэндийн үзлэг хийж, малчдад зөвлөгөө өглөө.




Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *