ДЭМБ-аас зөвлөсөн “Хүн төвтэй тусламж үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилтын хүрээнд 2019 оныг “Инээмсэглэл – Эерэг хандлага”уриан дор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан – үйлчлүүлэгч – ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй хандаж ажиллахыг чухалчилж ажиллах чиглэл баримталж байна.
“Эерэг хандлага – Ээлтэй үйлчилгээ” уриан дор Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн 2 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд үргэлжиллээ. Уг хуралд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд зэрэг 30 гаруй байгууллагын 50 гаруй удирдах албан тушаалтнууд, менежерүүд оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж Эрүүл мэнд 8/20 зорилгод нэгдэж дараах зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.
Иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, ээлтэй, чанартай, санхүүгийн дарамтгүй үзүүлж Монгол хүний дундаж наслалтыг 71-д хүргэх зорилгыг Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт 2019 онд хэрэгжүүлэхэд чиглэсэн “Эрүүл мэнд – 8/20” зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.
  1. Жирэмсэн эх, төрөх насны эмэгтэйчүүдийн нэрийн хяналтыг шуурхай, чанартай болгож, эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэн эхийн эндэгдэл, хүндрэлийг бууруулна.
      2. Хүүхдийн хяналт, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн чанарыг сайжруулах замаар хүүхдийн эндэгдэл, хожимдлыг бууруулах
      3. Иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг төлөвшүүлэх “Оролцоот-эрүүл шүд” жишиг төсөл хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлнэ.
      4. Иргэн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, Мобайл эрүүл мэндийн төслийг өргөтгөнө.
      5. Хүн төвтэй хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлнэ. /өмчийн хэлбэр үл харгалзсан ижил тариф, элэгний Д вирусын эрт илрүүлэг, эмчилгээ, ахмадын эмийн үнийн хөнгөлөлт/.
      6. Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэн, “Элэгний эмгэггүй Архангай” төслийг хэрэгжүүлж, элэгний хавдрын нас баралтыг хязгаарлана.
      7. Халварт болон Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах “Оролцоот нийгмийн эрүүл мэнд” арга хэмжээний хүртээмж, далайцыг нэмэгдүүлж, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас  баралтыг 10000 хүн амд 15-д хүргэн бууруулна.
     8. Эмнэлгийн мэргэжилтэн бүрийн хариуцлагыг өндөржүүлж, эерэг харилцаа, хандлага, байгууллагын соёлыг төлөвшүүлж, тусламж үйлчилгээний ээлтэй байдлыг сайжруулах

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *