Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН” уриан дор Улаанбаатар хотноо 2019 оны 2 сарын 28-наас 2 өдөр болж, 2018 оны үйл ажиллагааныхаа үр дүнг хэлэлцэж, 2019 онд хийгдэх үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлжээ.

Зоонозын салбарын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээгээр орон нутаг дахь ЗӨСБ-ыг шалгаруулахад 1-р байрт Архангай аймгийн ЗӨСТөв шалгарч “Шилдэг байгууллага”-аар шагнуулж, Хөвсгөл, Өмнөговь аймгийн ЗӨСТөв дараах байруудад оржээ.

Зоонозын гаралтай халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгаа, Нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, лабораторийн үйл ажиллаганы үр дүн, удирдлагын менежмент үр дүн зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан байна. Ийнхүү ЗӨСТөв 2010 оноос хойш 3 дахь удаагаа улсад манлайлж байна.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *