Аймгийн Эрүүл мэндийн газар Удирдлагын академийн багш нартай хамтран аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, менежерүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын менежерүүдийг чадавхижуулах сургалтыг 2019.03 сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтанд 50 гаруй дарга, менежрүүд, мэргэжилтнүүд оролцсон.
Сургалтанд “Удирдлагын академи”-ийн Эрх зүйн багш доктор, профессор Б.Уранцэцэг, Удирдлагын сэтгэл зүйн багш доктор, дэд профессор Т.Алтанцэцэг, Төрийн удирдлагын багш доктор, дэд профессор М.Амартүвшин нар ирж ;
  • Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ,
  • Иргэдийн үнэлгээнд тулгуурлан үйлчилгээг сайжруулах нь,
  • Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах нь,
  • Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй,
  • Ажил олгогч шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргах арга зүйд суралцах,
  • Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэх нь зэрэг Эрүүл мэндийн салбарын удирдлага, менежерүүдийн өдөр тутам тулгардаг асуудлуудын талаар ойлголт өгч, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгсөн.    
    Энэхүү 3 хоногийн сургалтаар, Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад нэн тэргүүнд тулгарч буй Төрийн албаны шинэчилсэн хууль, түүнийг дагалдан гарч буй журмуудыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлийг онол, дадлага хослуулан сургалтыг зохион байгуулсан.
    Сургалтанд хамрагдсан удирдлагуудын хувьд: “Сургалтыг цаг үеэ олсон, хэрэгтэй мэдээллийг өндөр мэдлэг, ур чадвартай доктор, профессор багш нараар заалгасан нь удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд үр өгөөжөө өгөхөөр сургалт боллоо” гэж дурьдаж байлаа.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *