Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгийн нэгдсэн эмнэлгийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Нэгдсэн эмнэлэг нь 1979 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш их засварт ороогүй байсан.

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 76,967 ам.доллор буюу 197,3 сая төгрөгөөр иж бүрэн засварт орохоор боллоо.

 

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-өөс Архангай аймаг эрүүл мэндийн салбартаа ийнхүү хоёр дахь удаагаа буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг авч байна.

 

Эх сурвалж: / https://montsame.mn/mn/read/183069 /

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *