Монгол улсын хүн амын 15 хувь нь өсвөр наснхыхан байдаг байна. Ихэнх өсвөр настнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй, тулгарч болох асуудлыг хэрхэн шийдэх, хэнд хандах талаар мэдээлэл дутмаг байгаа нь тэднийг эрсдэлд орох, улмаар бие махбодь, сэтгэлзүйн хувьд ихээхэн хохирол амсахад хүргэж байгаа юм.

Өсвөр насны хүүхдэд бие физиологийн болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт бий болдог. Энэ үедээ тэд сэтгэл зүйн онцлогийн хувьд тогтворгүй, аливаа буруу муу зуршилд татагдан автах нь түгээмэл, хүний үгэнд оромтгой, өөр хоорондоо буруу мэдэлэл дамжуулах, бусдад уруу татагдах, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй, сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэх хандлагатай байдаг.

Иймд өсвөр үеийнхний дунд үе тэнгийн идэвхтэн бэлтгэн тэднээр дамжууулан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээллийг хүргэх зорилгоор Эрүүл мэндийн газар “Ирээдүйн босго” өсвөр үеийн төвөөс 2019 оны 3 сарын 15 -20-ны өдрүүдэд ЭБ сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн ахлах ангийн  нийт 76 сурагчдыг үе тэнгийн идэвхтнээр бэлтгэх сургалтанд хамрууллаа.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *