ЭМГ-ын даргын 2019 оны 03 сарын 15-ны өдрийн А/29 тоот тушаалаар баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу 2019оны 03-сарын 22, 23-ны өдрүүдэд “Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал” сургалтыг зохион байгуулав. Сургалтанд Эрүүл мэндийн байгууллагуудын чанарын алба, чанарын багийн дарга, гишүүдийн төлөөлөл болсон 80 гаруй эмч мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтын сургагч багшаар Монголын Эрүүл мэндийн холбооны гишүүн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусламж үйлчилгээний чанарын асуудал  хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал, мөн холбооны гишүүн Магадлан итгэмжлэлийн шинжээч А.Оунчимэг нар  ажиллаа.

Сургалт агуулгын хувьд тусламж үйлчилгээний аюулгүй байдлын ойлголт, чанар сайжруулах арга хэрэгсэл, тусламж үйлчилгээний алдаа зөрчил бүртгэх хэлэлцэх, мэдээлэх, чанарын багийн хяналт үнэлгээ зэрэг онолын сэдвүүдээр мэдээлэл хийгдэж , дадлага ажлыг чанарын багийн ажлын төлөвлөгөө,  хяналт хийх хуваарь, ижил мэргэжилтний үзлэг хийх, хяналтын хуудас боловсруулах зэрэг сэдвүүд дээр ажиллаж харилцан ярилцаж дадлагааар ажиллаа.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *