Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд 2019 оны Дэлхийн эмч нарын өдрыг “Эерэг хандлага-ээлтэй үйлчилгээ”уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд:
  • Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан
  • Онол практикийн бага хурал
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын урлагийн концерт
  • Эрүүл мэндийн салбарын эмч нарын дундах спортын арга хэмжээ
  • “Эерэг хандлага Амжилтын үндэс” сургалт зэрэг орон нутгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, урамшуулах олон үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ жилийн Дэлхийн эмч нарын баярын үйл ажиллагаанд урилгаар АШУҮИС-ийн мэргэжлийн сургалтын албаны дарга АУ-ны доктор, профессор Д.Амарсайхан, АШУҮИС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш АУ-ны доктор, дэд профессор, ЭМЯ-ны хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн н.Эрдэнэтуяа, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүд судлалыг тэнхимийн багш АУ-ны доктор, дэд профессор, ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхцэцэг, АШУҮИС-ийн АУС-ийн дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш АУ-ны доктор профессор Ж.Сувд, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн эмгэг бүтэц үйл судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Х.Батбаяр нар ирж 03 сарын 28-ны өдөр ЭМНЭЛ ЗҮЙН сургалтыг зохион байгуулж 100 гаруй эмч мэргэжилтэнүүдийг хамруулсан.

Сургалтаар олон нийтэд түшиглэсэн ХӨЦМ, уушгины хатгаа, жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эмнэлгийн мэргэжилтэний ёс зүй харилцаа хандлага, эрх зүйн чиглэлээр мэдээллийг өгсөн.

Эрүүл мэндийн салбарын “Эерэг хандлага-Ээлтэй үйлчилгээ” уриан дор, 8/20 зорилтын хүрээнд эмч нар мэдлэг мэргэжлийн ур чадвараа үнэлүүллээ.

Хүүхдийн эмч, Хүний гавъяат эмч Э.Баатархүү асаны нэрэмжит эмч нарын ажил мэргэжлийн уралдааныг 5 дахь жилдээ АШУҮИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулсан. Уралдааныг 03 сарын 28-29-ны өдрүүдэд онол гардан хэлбэрээр 2 үе шаттай нийт 40 орчим эмч нарыг оролцуулан зохион байгуулснаар онолын шалгалтад Нэгдсэн эмнэлгийн ХАЯТТ-ын тасгийн эрхлэгч эмч С.Очхүү, дүрс оношилгооны эмч Ч.Аззаяа, лабораторийн эмч Болортуяа, Хайрхан сумын эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Цэрэнханд, Ихтамир сумын эрүүл мэндийн төвийн эмч Ариунзаяа, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвийн эмч Цогзолмаа нар тэнцэн, гардангийн шалгалтыг эх барих эмэгтэйчүүд, дотор, хүүхэд, эрх зүй гэсэн 4 өртөөгөөр авч, нийлбэр дүнгээр Нэгдсэн эмнэлгийн ХАЯТТ-ын тасгийн эрхлэгч эмч С.Очхүү шалгарч өргөмжлөл 1 сая төгрөгөөр шагнагдсан.

“Эерэг хандлага-Ээлтэй үйлчилгээ” уриан дор Эмч нар эрүүл мэндийн салбарын хэмжээнд тулгамдсан асуудлаар онол практикийн бага хурал хийв.

Эмч нарын дунд илтгэлийг уралдааныг 03 сарын 29-ны өдөр зохион байгуулж нийт 13 илтгэлийг АШУҮИС-ийн багш нар хэлэлцэн, 1-р байрыг НЭ-ийн тархвар судлагч эмч Б.Одончимэг, 2-р байрыг НЭ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч эмч Э.Балжинням, 3-р байрыг НЭ-ийн НҮЭМК-ийн тасгийн эрхлэгч эмч Н.Пүрэвдулам, Тариат сумын сум дундын эмнэлгийн шүдний эмч Б.Пүрэвдулам нар эзэлсэн.

Эмч нарын урлагийн тоглолт нижгэр алга ташилтан дор халуун уур амьсгалтай өрнөлөө.

Эмч нарын баярын арга хэмжээний хүрээнд Нэгдсэн эмнэлгийн эмч нар 2 цагийн урлагын тоглолтыг 2 удаа эмнэлгийн ажилчид болон ард иргэдэд тоглосон.

Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнүүдийн дунд “Идэвхитэй хөдөлгөөн – эрүүл бие” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнүүдийг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, ажлын алжаал тайлж, эрч хүч нэмэх, мэргэжил нэгт нөхдөөсөө харилцан суралцах, туршлага солилцох, идэвхтэй хөдөлгөөнд хамруулах зорилгоор спортын арга хэмжээг гар бөмбөг, хөгжилтэй буухиа гэсэн 2 төрлөөр зохион байгууллаа. Тэмцээнд 6 баг тамирчид оролцсон.
Гар бөмбөгийн тэмцээний төрөлд: 1-р байрыг НЭ-ийн I баг
2-р байрыг Сумын эрүүл мэндийн төвүүдийн баг
3-р байрыг НЭ-ийн III баг
Буухиа тэмцээний төрөлд: 1-р байрыг НЭ-ийн I баг
2-р байрыг Сумын эрүүл мэндийн төвүүдийн баг
3-р байрыг НЭ-ийн III багууд тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналуудаар шагнагдсан.

Эерэг хандлага-Ээлтэй үйлчилгээ” урианд нэгдэж, эмч нарын хандлагаа өөрчлөх сэдлийг төрүүлсэн “Эерэг хандлага Амжилтын үндэс” сургалт үр дүнтэй боллоо.

Эерэг хандлага ээлтэй үйлчилгээ урианы хүрээнд “Эм холбоо”-той хамтран шилдэг лектор багш Амарбаясгаланг урьж 03 сарын 31-нд “Эерэг хандлага амжилтын үндэс” 2 цагийн сургалтыг нийт 100 орчим эмнэлгийн ажилчдыг хамруулан зохион байгуулсан нь сургалтанд оролцогчдын сэтгэлд нийцэж, эмч эмнэлгийн ажилчид хандлагаа өөрчилж, үйлчилгээний ээлтэй байдлыг хангахаар зориг шулуудлаа.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *