Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлж, жилд 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгааг ДЭМБ мэдээлсэн байна.
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030”-д 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослын улмаас нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлж осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөж байна.
Монгол улсын хэмжээнд 2018 онд осол, гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын 142,665 тохиолдол, гадны шалтгаанд 2920 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 23.7%-иар, нас баралтын тохиолдол 11.2%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Зам тээврийн осол нь өвчлөлийн 3 дахь, нас баралтын 2 дахь шалтгаан болж, 10-14 насны хүүхдүүд илүү өртөж, жилд 50 хүүхэд нас барж байна.
Иймд зам тээврийн шалтгаант осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэх, осол, гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн үйлчилгээний дэмжлэгт хяналтыг сайжруулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр улс орон даяар “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” арга хэмжээг Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчид дэмжин хамтран ажиллаж байна.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *