Канад улсын Лаурел сангийн нүдний эмч нар Архангай аймагт ажиллаж байна.

 

Канад улсын ЛАУРЕЛ сангийн нүдний эмч нар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийж байна.


Канад удсын Лаурел сан нь 1988 онд байгуулагдсан, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн санааны байгууллага бөгөөд Эрүүл мэндийн яамтай 2015 онд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар үйл ажиллагаагаа Монгол улсад эхлүүлсэн.
Тус сан нь өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Говь Алтай болон Архангай аймгийн Эрүүл мэндийн газрууд, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг зэрэг 6 байгууллагатай 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Санамж бичгийн хүрээнд нүдний болон хавдрын мэс заслын чиглэлээр боловсон хүчнийг чадавхжуулах, сургалт зохион байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан.

рхангай аймгийн Эрүүл мэндийн газар нь Канадын Лаурел сантай 2017 оноос хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Дээрх хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран нүдний үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээг орон нутгийн иргэдэд амжилттай үзүүлээд байна. Мөн орчин үеийн технологи болох Факоэмульсификацийн машин ашиглан болрын, нүдний нөхөн сэргээх, хялар засах мэс засал хийсэн.
Канад улсын Нүдний торлог-шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсонс болон түүний багийн эмч нар Архангай аймгийн НЭ-д 4 дэх удаагаа ажиллахаар ирж байгаа ба 2019 04 дүгээр сарын 14-17-ний өдрүүдэд ажиллан эмчийн үзлэг, болор шилжүүлэн суулгах хагалгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний кабинетийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран үнэ төлбөргүй хийж байгаа юм.
Жич:
  • 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд нүдний эмчийн үзлэг
  • 4 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд сонгогдсон иргэдэд болор шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэнэ.



 

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *