Улс орон даяар ” Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг зохион байгуулах ажилд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг нэгдлээ.

Цахир сумын ЭМТ -өөс “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж оролцлоо. 2019.04.11-ний 12.30-д Сумын Цагдаагийн алба, ЗДТГ, Хүүхдийн цэцэрлэг, бусад байгууллагууд нэгдэн уриалга , лоозон барьж нэгдэн дэмжлээ,

Жаргалант сумын Эрүүл мэндийн төвөөс “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийн хүрээнд Хүүхдийн цэцэрлэг дээр мэдээлэл сургалт сурталчилгаа хийж, автомашинууд дээр сурталчилгааны хуудас байршууллаа. Мөн Хүүхдийн цэцэрлэгийн 7 ангид сурталчилгааны хуудас байршуулан багш нарт зөвлөмж мэдээлэл өгч ажиллалаа. 

Ихтамир сумын эрүүл мэндийн төвөөс “АВТО ОСЛООС АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХУУ” өдөрлөгийн хүрээнд сумынхаа таксины жолоч нартайгаа хамтран жагслаа. Мөн ЭМТ-р үйчлүүлж буй иргэдэд мэдээ мэдээлэл өгч гарын авлага тараасан. Хамтран ажилласан сумынхаа жолооч нартаа баярлалаа.

 

Хашаат ЭМТ-ийн хамт олон “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ ” өдөолөгийг зохион байгууллаа

ариат сумын СДЭ-ийн хамт олон ” Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор зохион байгуулсан өдөрлөгийг дэмжин нэгдэж байна.

Өлзийт сумын ЭМТ-нь 4сарын 11нд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Албан байгууллага, бяцхан хүүхдүүд бидэнтэй нэгдэн дэмжлээ.

“ Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу ” Өдөрлөгийн дагуу Ар Мөнгөнчагнуур 1,2 өрхийн эмнэлгийн ажилчид нутаг дэвсгэрийн машин зам дагуу жагсаж иргэд, жолооч нарт гарын авлага зөвлөмж хүргэлээ.

Хотонт сумын ЭМТ нь 4 сарын 11нд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байхуу” уриан дор зохион байгуулсан өдөрлөгийг дэмжин нэгдэж байна.

Хангай сумын ЭМТ нь 4 сарын 11нд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор зохион байгуулсан өдөрлөгийг дэмжин нэгдэж санамж тараалаа.

 

Цахир сумын ЭМТ-ийн мэргэжилтнүүд , Цагдаа Зоригтбаатартай хамтарч / 14.00-18.00 цагийн хооронд/ Хүүхдийн цэцэрлэг, жолооч нарт осол гэмтлээс өөрийгөө болоод үр хүүхэд, найз нөхдөө хамгаалж, аюулгүйн дүрмээр зорчих талаар уриалга гарган, сургалт явууллаа.

Улс орон даяар зохион байгуулагдаж буй “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” өдөрлөгт Цэцэрлэг сумын ЭМТ болон Хүүхдийн цэцэрлэгийн ажилчид хамт олон осол гэмтлээс сэргийлэх уриалга лоозон барьж жагсаалд идэвхитэй оролцлоо.

 

Өгийнуур ЭМТөв  “Авто ослоор алаг үрсээ алдсаар байхуу” уриан дор зохион байгуулсан өдөрлөгийг дэмжин нэгдлээ.

 

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *