Монгол Улсын Засгийн Газар 2007 оноос эхлэн Люксембургийн Вант Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламжинд зайн оношилгоо дэмжлэг болох” төсөл хоёр үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд төгсгөлийн үе шат болох “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах нь” төсөл 2017-2019 онд хэрэгжиж байгаа.

Дээрх төслийн хүрээнд аймгийн НЭ-ийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн клиникийн эрчимт эмчилгээний өрөөнд Люксэнбургийн Вант Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр 8,5 сая төгрөгийн өртөг бүхий “Яаралтай зөвөлгөөний сүлжээний иж бүрэн тоног төхөөрөмж”-ийг суурилуулан ашиглахад бэлэн болоод байна.


Яаралтай зөвөлгөөний сүлжээний тоног төхөөрөмжийг суурилуулснаар төрөх тусламж үзүүлдэг эмнэлгүүдийн сүлжээг үүсгэн орон нутгийн хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагууд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нарийн мэргэжлийн эмч нартай онлайн сүлжээгээр холбогдож зөвлөгөө авах, эх, хүүхдийн амь насыг аврах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх мөн гуравдагч шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай юм.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *