2019 оны 04 сарын 16-17-ны өдрүүдэд Архангай аймгийн НЭ-д “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах” төслийн багийнхан ажиллалаа.

Энэхүү төсөл нь эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах бөгөөд 2017-2019 оны хооронд дараах чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Үүнд:
  • Цахим ЭМ-ийн чиглэлээр хийгдсэн MN Obstetrics, e-Learning програмуудыг үндэсний цахим эрүүл мэндийн тогтолцоонд нутагшуулан бэхжүүлэх, зайн оношлогоо, зөвлөгөө, сургалтыг институтчилах
  • Эх нярайн/Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй хүний нөөцийг чадавхижуулах, төслийн эхний 2 шатанд бий болгосон сургалтуудыг институчлэ, эрүүл мэндийн системд нутагшуулах
  • Эх, хүүхэд эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний бодлого эрх зүйн орчин, санхүүжилтийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх гэсэн чиглэлийн хүрээнд хэрэгжсэн

Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын хувьд Нэгдсэн эмнэлгийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн клиникт /НҮЭМК/ “Эмнэлзүйн ур чадварын сургалтын танхим” болон НҮЭМК-ийн эрчимт эмчилгээний өрөөнд яаралтай зөвөлгөөний тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн багийхан Архангай аймагт ажиллах үеэр 63,3 сая төгрөгийн үнэ бүхий эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч, эх баригч, сувилагч нарыг чадавхижуулах сургалтын танхимын хэрэглэгдэхүүнийг Архангай аймгийн НЭ-ийн НҮЭМК-т хүлээлгэн өглөө.

“Эмнэлзүйн ур чадварын сургалтын танхим”-ын зохион байгуулалт

  • Зүрх амьсгалын сэхээн амьдруулах тусламж
  • Төрсний дараах цус алдалтын үеийн тусламж
  • Нярайн анхны тусламж сэхээн амьдруулалт зэрэг эх барихын яаралтай тусламж болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг олгох 11 өртөө бүхий сургалтын өрөөтэй боллоо.



Энэхүү сургалтын танхимын тасралтгүй үйл ажиллагааг хангаснаар НЭ-ийн НҮЭМК-ийн эмч, сувилагчид, эх баригч нарыг чадавхижуулах, ажлын байрандаа өөрийн мэдлэг, ур чадварыг сайжруулах боломж бүрдэж байгаа төдийгүй эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *