Люксембургийн Вант Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах нь” төсөл 2017-2019 оны хооронд хэрэгжиж байгаа ба тус төслийн хүрээнд аймгийн НЭ-ийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн клиникт/НҮЭМК/

  • “Эмнэлзүйн ур чадвар олгох сургалтын танхим” байгуулах,
  • НҮЭМК-ийн эрчимт эмчилгээний өрөөнд яаралтай зөвөлгөөний тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн нь биелэлээ олж байна.


Төслийн багийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа, НҮБ-ын хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илиза, НҮБ-ын хүн амын сангийн эх, нярайн төслийн удирдагч Б.Цэдмаа болон бусад албаны хүмүүс Архангай аймагт хүрэлцэн ирж Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаатай уулзан “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах нь” төслийн тасралтгүй, тогтвортой байдлыг орон нутгийн түвшинд хангаж ажиллахад Эрүүл мэндийн газрын дэмжлэг, цаашид төслийн багийхан болон НҮБ-ийн Хүн амын сантай хамтран ажчиллах чиглэлийн талаар санал солилцох мөн төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээ, дэмжлэгт хяналтыг төслийн багийхан хийсэн юм.

Төслийн багийнхан “Эмнэлзүйн ур чадвар олгох сургалтын танхим”-ын хэрэглэгдэхүүнийг аймгийн НЭ-ийн дарга Д.Өлзийсайханд хүлээлгэн өгч, НҮЭМК-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар, нярайн эмч, эх баригч, сувилагч нарт эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний жишиг сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Б.Чинзориг, НҮБ-ийн Хүн амын сангийн эх, нярайн төслийн удирдагч Б.Цэдмаа нар;
  • Зүрх амьсгалын сэхээн амьдруулах тусламж
  • Төрсний дараах цус алдалтын үед үзүүлэх тусламж
  • Нярайн анхны тусламж, сэхээн амьдруулалт
  • НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ: Ерөндөг, суулгац авах, тавих
  • Цус алдалтын шоктой үед өвчтөн тээвэрлэх зэрэг сэдвүүдээр зохион байгуулсан.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *