Аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтэс/ЭТХ/-ийн мэргэжилтнүүд 2019 оны 04 сарын 08-12-ны өдрүүдэд Цахир, Тариат, Өндөр-Улаан сумын Эрүүл мэндийн төв/ЭМТ/-үүдийн тусламж үйлчилгээний чанар , эх , хүүхдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд хяналт тавьж, мэргэжил аргазүйн зөвөлгөө өгч ажиллалаа.

ЭТХ-ийн мэргэжилтнүүд тухайн сумын Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг үнэлэх, холбогдох эмч мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, аймгийн Засаг даргын 2018 онд гаргасан “Төрөх насны эмэгтэйчүүд болон жирэмсэн эхийн нэрийн хяналт” захирамжийн хэрэгжилтийн байдалтай танилцсан.
Түүнчлэн ЭМГ-ын мэргэжилтнүүд аймгийн Засаг даргын гаргасан дээрх захирамжийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд сумдын засаг даргын зүгээс ямар чиглэл баримтлан сумын Эрүүл мэндийн төвүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар танилцаж, Цахир, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нартай уулзан “Төрөх насны эмэгтэйчүүд болон жирэмсэн ээжүүд”-ийн эрүүл мэндийг дэмжихэд орон нутгийн удирдах байгууллагын тусламж, дэмжлэгийн ач холбогдол, цаашид ЭМТ-гөө хамтран ажиллах чиглэлийн талаар санал хуваалцлаа.

 

 


 

 

 


 

 

ЭМГ-ын мэргэжилтнүүд сумын ЭМТ-үүдэд ажиллах хугацаандаа Тариат сумын сум дундын эмнэлэгт “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг тойргийн Цахир, Хангай, Чулуут, Өндөр Улаан сумын ЭМТ-үүдийн их эмч, эх баригч, сувилагч гэсэн мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулсан.

 

 


 

 

 

 

 

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *