4сарын 12-нд Өлзийт ЭМТ -нь “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд  баг хороолол хариуцсан эмч, сувилагч, ээжүүдтэй хамтран “Хүүхдийн нэмэгдэл хоолны үзэсгэлэн”-г зохион байгуулж 66 төрлийн хоол, 39 шингэн хийж 40 гаруй хүн амталгааг хийлээ. Идэвхтэй оролцсон багийг шалгаруулан урамшууллаа.


2019 оны 04 дүгээр сарын 15 нд Цэнхэр сум ахмадуудад “Цусны даралт ихсэх, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх” талаар сургалтыг зөвлөн туслах үйлчилгээ хэрэгжүүлэгч ахмад эмч Энхтуяа хамтарч зохион байгууллаа.

4сарын 15-нд Өлзийт сумцэцэрлэгийн хүүхдүүдэд “Гараа тогтмол савандаж зөв угаацгаая” аяны хүрээнд гар угаах аргачлалыг зааж сурталчилан, гар угаах орчин нөхцөлд үнэлгээг хийлээ.


2019-04-16     Цэнхэр сум ” Гараа тогтмол савандаж зөв угаацгаая” аяны хүрээнд эмлэгийн эмч, хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд гараа тогтмол савандаж зөв угаах дараалал зааж өглөө.


 

4 сарын 18-нд Өндөр-Улаан сумАмьсгалж буй нярайд НЭҮНШТ, Амьсгалахгүй нярайд ЭҮНШТ үзүүлэх сургалт хийж 7 хоногийн 5 дахь өдөр бүр ажлын байранд дадлагажих сургалтыг тогтмол хийдэг боллоо.

2019.04.19-20-нд ЭМГ-ийн мэргэжилтэн Өсвөр үе ирээдүйн босго ЭМТ-н эмч Адьяасүрэн Эрдэнэмандал сумын сурагчдад үзлэг,  сургалт зохион байгууллаа.


4сарын 17-19 нд Өлзийт ЭМТ-нь  ЕБС-ийн 538 сурагчдад амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийн зөвлөгөөг өгч, 1-5р ангийн 350 сурагчид, 20 эцэг эхэд Шүдний цоорлоос сэргийлэх, шүдний арчилгааны талаар сургалт зохион байгууллаа.

2019.04.18 -эд Эрдэнэмандал сумын хүүхдийн цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг шүдний эмч Дөлгөөнтэй хамтран зохион байгууллаа.

2019-04-08- наас 20 ны өдрүүдэд Цэцэрлэг сумын ЭМТ-д Хаппи веритас эмнэлгийн шүдний их эмч А.Ганбаатар  хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг , ахмад настангуудад шүд хийх болон шүдний бүх төрлийн эмчилгээг хийлээ.

 

2019-04-18-нд Цэцэрлэг сумын ЭМТ-өөс “Оролцоот нийгмийн эрүүл мэнд -2 ” аяны хүрээнд бүх төсөвт албан байгууллага , ААН-үүдийн дунд “Гар бөмбөгийн ” тэмцээнийг зохион байгуулж явуулж, 1,2,3-р байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.


2019-04-22-нд Өндөр-Улаан сумын ЭМТ, “Үе тэнгийн сургагч эмч” клубын сурагчидтай хамтран “Давсгүй хоол, цай бидний эрүүл мэндэд” сэдвээр НЭМҮТ-с гаргасан өглөөний цайны 10 жороор 2 дахь удаагийн үзэсгэлэнгээ ЕБСургуулийн багш ажилчид, сурагчдын дунд гаргаж “Давснаас татгалзъя, өглөөний цайгаа ууж хэвшье” уриалга гаргалаа



 

Хотонт ЭМТ “ГАРАА ТОГТМОЛ САВАНДАЖ ЗӨВ УГААЦГААЯ” сэдвээр ЕБС-н 1-5 дугаар ангийн сурагчдад сургалт явууллаа.


 

Булган ЭМТ”Цусны даралт ихсэлт,чихрийн шижингээс урьдчилан сэргийлье “3 сарын аян” Хүн амын чийрэгжүүлэлт бие бялдрын түвшин тогтоох сорил” 1 сарын аяны хүрээнд албан байгууллага ард иргэдийн дунд гар бѳмбѳгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 11 баг 100 гаруй иргэд хамрагдлаа.


Өлзийт ЭМТ-ийн НЭМ-ийн баг 4сарын 24 нд цэцэрлэгийн Ахлах бүлгийн сурагчдад Амны хөндийн эрүүл мэнд сургалтыг хийж, шүд угаах аргачлалыг зааж өглөө.


2019-04-24 Өндөр-Улаан сум “Гараа тогтмол савандаж зөв угаацгаая” аяны хүрээнд цэцэрлэгийн 166 хүүхдэд сургалт хийлээ тус аяны хүрээнд багш нар гарыг тогтмол савандаж угаалгаж хэвшиж байна. Дараагийн сургалт багш нартай хамтран эцэг эхчүүдэд хийхээр төлөвлөөд байна.

2019-04-24 Өгийнуур ЭМТ “ГАРАА  УГААЦГААЯ” сэдвээр сурагчдад сургалт дадлага явууллаа.

 

 


2019-04-24 Өлзийт ЭМТ-ийн “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” өдөрлөгөөр зориулалтын усны сав, даавуун тор хэрэглэхийг сурталчилан гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.


 

 


 

 

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *