Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлтийг Архангай аймагт 4 дүгээр сарын 25-ны аймгийн Засаг даргын тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, шүдний хувийн хэвшлийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, Боловсрол соёл урлагийн газар, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын оролцоог ханган зохион байгууллаа.

Нээлтийн үеэр:
· “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг ЭМГ-ын дарга Р.Гандиймаа
· “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, шүдний хувийн хэвшлийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үүрэг, оролцоог ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Д.Алтантуяа
· “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлэх шүдний хувийн хэвшлийн эмнэлгийг сонгон шалгаруулсан явц, шүдний эмчилгээний санхүүжилтийн талаар ЭМДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга О.Тэрбиш
· “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тана-Арцат” шүдний эмнэлгээс үзүүлэх тусламж үйлчилгээний талаар “Тана Арцат” эмнэлгийн дарга Ү.Наранцацралт нар тус тус мэдээлэл хийлээ.


Тус хөтөлбөрийг 2019-2023 онд 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд 2019 онд 2-6 насны хүүхдүүдийн шүдийг улсын төсвийн санхүүжилтээр үнэ төлбөргүй эмчлэн эрүүлжүүлнэ.
Архангай аймгийн хэмжээнд “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлэх хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн сонгон шалгаруулалтын шаардлагыг “Тана Арцат” шүдний эмнэлэг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан, хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Иргэд тус хөтөлбөрийн хүрээнд “Тана Арцат” эмнэлгээр үйлчлүүлэхдээ 94402919 дугаарын утсаар болон биечлэн очиж, урьдчилан дугаар авах бөгөөд хүүхдийн төрсний гэрчилгээтэй очиж үйлчлүүлнэ.


Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *