Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит гар бөмбөгийн 8 дахь удаагийн уламжлалт тэмцээнийг энэ жил Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтануудын дунд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд 14 эрүүл мэндийн байгууллагын баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж эхний 5 байрыг шалгарууллаа.
1-р байр: Нэгдсэн эмнэлгийн 3-р баг -Алтан медал, өргөмжлөл, 1 сая төгрөг
2-р байр: Нэгдсэн эмнэлгийн 2-р баг-Мөнгөн медал, Өргөмжлөл, 800000 төгрөг
3-р байр: Нэгдсэн эмнэлгийн 1-р баг-Хүрэл медал, Өргөмжлөл, 600000 төгрөг
4-р байр: Эрдэнэмандал сумын СДЭ-ийн баг-Өргөмжлөл, 400000 төгрөг
5-р байр: Цэцэрлэг сумын ЭМТ-ийн баг-Өргөмжлөл, 200000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Тэмцээндээ идэвхтэй, амжилттай оролцсон эмч ажилтанууддаа баяр хүргэж ажил амьдралд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.







 

 

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *