“УЛААНБУРХАН ӨВЧИНД ЦЭГ ТАВЬЯ” АЯНЫ ХҮРЭЭНД УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЭНЭ.

Улаанбурхан өвчний эсрэг дархлал тогтоцын түвшинг хүн амын дунд нэмэгдүүлэх, улаанбурханы дэгдэлтээс сэргийлэх зорилгоор 10-18 насны хүүхдүүдийг УЛААНБУРХАН, УЛААНУУД өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд хамруулах үйл ажиллагааг энэ тавдугаар сарын 15-аас 25-ны хооронд зохион байгуулна.
“УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ”-ын нээлтийн үйл ажиллагааг аймгийн төвийн нийт ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сургуулийн эмч, анги даасан багш нар, БСУГ-ын удирдлага, Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарыг оролцуулан зохион байгуулж, нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаанд боловсролын байгууллага, орон нутгийн удирдлага, багийн Засаг дарга нарын үүрэг, оролцооны талаар мэдээлэл хийлээ.


Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, вакцинаторуудад “Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх аргазүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж, аргазүйгээр хангалаа.

Архангай аймгийн хэмжээнд 10-18 насны 12116 хүүхдийг дархлаажуулалтанд хамруулна. Дархлаажуулалтыг дараахь байдлаар зохион байгуулна. Үүнд:

  • БАЙНГЫН ЦЭГ: Сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр байрлана.
  • ТҮР ЦЭГ: Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв дээр байрлана.
  • ЯВУУЛЫН БАГ: Алслагдсан баг, нутагт байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй зорилтот насны хүүхдүүд, эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд очиж хийнэ.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *