7033237970332973

271709177_1983303535189395_548663979294811181_n

✅ SARS-Cov-2 вирусийн ОМИКРОН хувилбараас сэргийлье!
✅ Хэрэв танд доорх шинж тэмдэг илэрч байгаа бол хэн нэгэнтэй уулзахаас татгалзаарай. Ингэснээр Та халдварын хэлхээг таслахад үүрэг гүйцэтгэнэ.
👉Халуурах
👉Ханиах
👉Хоолой өвдөх
👉Нусгайрах
👉Бүх биеийн булчин өвдөх
✅ Авах арга хэмжээ
👉Өрхийн эрүүл мэндийн төв болон 119-руу залгаж зөвлөгөө мэдээлэл авах
👉Гэртээ байх
👉Өөрийгөө тусгаарлах

271666006_1983146611871754_2321214878974600333_n

👉Коронавирусын шинэ хувилбараас сэргийлэх аргууд:
1. Амны хаалт зүүх
2. Хүн хоорондын зай барих
3. Гараа тогтмол угаах
4. Өрөө тасалгаанд агааржуулалт хийх
5. Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
6. Ханиаж, найтаахдаа ам хамраа таглах
7. Вакциндаа идэвхтэй хамрагдах
USAID Mongolia UNICEF Mongolia

previous arrowprevious arrow
next arrownext arrow

АЛБАН БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ДУНД “ЯВГАН АЛХАЛТ”-ЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр АЛХАЛТЫН АЯН-ы хамралт оролцоог дүгнэж албан байгууллага иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, ажлын алжаал тайлж эрч хүч нэмэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилах зорилгоор “ЯВГАН АЛХАЛТ”-ын тэмцээнийг Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгууллаа.
Явган алхалтаар Булган уулыг баруун талаас нь эхлэн бүтэн тойрон Булган уулын зүүн талд Жамганы булаг дээр бариагаа хийх маршрутаар явуулж алхалтын дараа 8 үйлдэл бүхий хурд, хүч, авхаалж самбаа сорьсон Буухиа тэмцээнийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 35 байгууллагын ажилчид, багийн иргэд нийт 859 хүн хамрагдсан байна. Алхалт тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцсон байгууллагуудаас эхний 5 байрыг шалгаруулан шагнаж урамшууллаа. ҮҮНД:
 1-р байр: Нэгдсэн эмнэлэг
 2-р байр: МСҮТөв
 3-р байр: ЭБулганы ЦТС ТӨХК Архангай салбар
 4-р байр: 5-р багийн иргэд
 5-р байр: ӨЭМТөвүүдийн баг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, спортын хэрэглэгдэхүүнээр шагнагдлаа.
Мөн тэмцээнд байгууллага хамт олноороо идэвхтэй, ирц оролцоо сайн оролцсон эхний 5 албан байгууллагыг шалгаруулан БТСГазрын зааланд 2 цаг үнэгүй тоглох эрхээр шагнаж урамшууллаа.
Алхалт, тэмцээнд идэвхтэй оролцож хамтран ажилласан албан байгууллага, иргэддээ талархсанаа илэрхийлж АЖЛЫН АМЖИЛТ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.
Идэвхтэй хөдөлгөөн танд ЭРҮҮЛ БИЕ, САРУУЛ УХААН, ЧАНАРТАЙ НАСЖИЛТ бэлэглэх болно.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *