Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөр, АХБ-ны Техник туслалцааны төслийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сард “Вируст гепатитын оношилгоо, илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, тархвар зүй, эмнэлгээс шалтгаалах халдвар”-ын чиглэлээр “Мастер сургагч багш” бэлтгэх сургалтыг ДЭМБ, Каназавагийн Их Сургуультай хамтран зохион байгуулсан.


Дээрх бэлтгэгдсэн сургагч багш нар 2019 оны 06 сарын 17-19-ний өдрүүдэд Архангай аймагт “Вируст гепатитын илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, тархвар зүй, эмнэлгээс шалтгаалах халдвар”-ын чиглэлээр 3 өдрийн сургалтыг зохион байгуулж, сургалтанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-ийн дотрын эмч, лаборатор, халдвар хяналтын ажилтан нийт 78 эмч, мэргэжилтэн хамрагдаж, мэдлэгээ дээшлүүллээ.


 

 



Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *