Эрүүл мэндийн газрын дарга АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчидтэй уулзлаа.

АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид энэ оны 05 дугаар сард Архангай аймагт албан томилолтоор ажиллан аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан билээ. Энэ удаагийн уулзалтаар Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа төлөөлөгчдийг хүлээн авч, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр гаргасан төслийн талаар санал солилцсон юм.
АНУ-ын ЭСЯ-тай хамтран Архангай аймагт нэн шаардлагатай байгаа;
  • Архангай аймгийн НЭ-д нэн шаардлагатай байгаа “Өвчтөн хэвтээгээр тээвэрлэх зориулалтын авто машин”-ы төсөл
  • Эмч, сувилагч болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг сургах, чадавхижуулах СУРГАЛТЫН ТӨВ-ийг тохижуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл зэрэг ЭМГ-аас хүргүүлсэн төслүүдийн талаар санал солилцон дээрх төслүүдийг аймгийн Эрүүл мэндийн салбартай хамтран хэрэгжүүлэх болсондоо таатай байгаагаа дурьдсан юм.
ЭСЯ-ны төлөөлөгчид хэлэхдээ “ЭСЯ-аас Архангай аймгийн Эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах мөн дээрх төслүүдийг бодит болгон хэрэгжүүлэх нь АНУ-аас үзүүлж буй хүмүүнлэгийн ажлын нэг хэлбэр юм” хэмээн онцолсон юм.
Мөн, ЭСЯ-ны төлөөлөгчид Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад АНУ-ын ЭСЯ-ны зүгээс үзүүлж болох дэмжлэгийн талаар сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд болон ЭМГ-тай санал солилцсон.


Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *