7033237970332973

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй 3 хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

- Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар
ээлжлэн зайлуулах
- 1-1.5 метр зай барих
- Гарыг сайтар савандаж угаах

previous arrowprevious arrow
next arrownext arrow
Slider

Архангай аймгийн Эрүүл мэндийн салбар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн ОУ-ын Монгол эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүллээ.

Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд 2019 оны 06 сарын 22-26-ны өдрийн хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Шилийн Хот дахь Олон Улсын Монгол эмнэлэгт зочилж тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шилийн Гол аймгийн Засгийн ордны дарга, Олон улсын Монгол эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийн Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Олон Улсын Монгол эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд;

  • Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах урт болон богино хугацааны дадлагажих, сургалтыг хамтран зохион байгуулах.
  • Архангай аймгийн иргэдэд эрүүл мэндийн сайн дурын үзлэг, оношлогоо, эмчилгээ хийх ажлыг зохион байгуулах
  • Өвчтөн шилжүүлэх буюу Архангай аймгийн иргэдээс Шилийн гол аймгийн эмнэлэгт оношлуулах, эмчлүүлэх хүсэлт гаргасан иргэдийг тус эмнэлэгтэй холбох зэрэг үйл ажиллагаануудыг хамтын ажиллагааны санамж бичигт тусгахаар тогтлоо.
Шилийн Гол аймгийн, Шилийн хотын Олон Улсын Монгол эмнэлгийн эмч, төлөөлөгч нар 2019 оны 09 сард Архангай аймагт хүрэлцэн ирж сайн дурын үзлэг, шинжилгээ зохион байгуулах юм.




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *