“ЭРЭГТЭЙЧҮҮД-ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг 2019 оны 07 сарын 01-нд ТАМИР кино театрт боллоо.

Хэлэлцүүлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслийн тасгийн бөөр шээсний замын мэс заслын эмч, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч нар санаачлан Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Дэлхийн банкнаас Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгал хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

“ЭРЭГТЭЙЧҮҮД-ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ОРОЛЦОО”

хэлэлцүүлэг нь эрэгтэйчүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн болоод нийгмийн бусад асуудлуудыг шийдвэрлэхийг зорин зохион байгуулж анхны онцлог ажлын нэг боллоо

“Эрэгтэйчүүд – Эрүүл мэнд, Нийгмийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт Архангай аймгийн Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчид, сумуудынЗДТГ-ын удирдлагууд, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, иргэдийн төлөөлөл нийлсэн 80 орчим иргэд, албан хаагчид, оролцлоо.



Хэлэлцүүлгийг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжиж, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, орон нутгийн хөгжил, гэр бүлд хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх” зорилгоор зохион байгуулсан ба дараах үндсэн 4 чиглэлийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг явагдлаа. Үүнд:
  • “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, зонхилон тохиолдох эмгэгүүд тулгамдаж буй асуудал, авах арга хэмжээ”
    • Б.Гэрэлчимэг- Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн “Жендерийн тухай ойлголт, бодлого хөтөлбөрт тусгах нь”
    • Г.Ганболд-УНТЭ Урологи Андрологийн тасгийн их эмч “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, үзүүлж буй тусламж үйлчилгээ” /Зочин илтгэгч/
    • Э.Балжинням- Архангай НЭ-ийн их эмч “Архангай аймгийн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал, нөхөн үржихүйн эрхтэнд үзүүлж буй тусламж үйлчилгээ”
    • Ч.Адьяасүрэн-ЭМГ-ын НЭМ-ийн хэлтсийн мэргэжилтэн “Архангай аймгийн цэргийн насны залуусын эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл”
“Эрэгтэйчүүдийн гэр бүл, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудлыг тодорхойлох, гарах арга замыг тодорхойлох”
  • Г.Сумъяабаатар-Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн “Эрэгтэйчүүдийн нийгэм болон гэр бүл дэх оролцоо”
  • О.Хажидмаа-Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн “Гэр бүлийн хүчирхийлэл-эрэгтэйчүүд”
  • Д.Орхонтуул-Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн “Хүүхдийн хөгжил хамгаалалд аавуудын оролцоо”

Энэхүү хэлэлцүүлгээр, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаас гадна тэдний нийгэмд эзлэх байр суурь, хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүй болон гэр бүлийн асуудлыг хөндсөн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо хэмээн тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн оролцогчид дурьдаж байлаа.
Аймгийн ЗДТГ-аас хэлэлцүүлэгт оролцсон иргэд, төрийн албан хаагчид, албан байгууллагуудын зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэн зөвлөмж гарган төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хүргүүлэхээр тогтсон юм.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *