2019 оны 07 сарын 06-нд “Архангай аймгийн нийт сум, баг, өрхийн ЭМТ”-ийн эмч нарыг чадавхижуулах төслийн сургалт боллоо. Сургалтанд НЭ, сум, өрх, багийн 300 гаруй эмч, сувилагч нар оролцлоо.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн санаачлага, дэмжлэгтэйгээр Архангай аймгийн нийт сум, баг, өрхийн ЭМТ, Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нарыг чадавхижуулах, анхан шатны эрүүл мэндийн байгуулагуудын тусламж үйлчилгээг сайжруулах мөн Япон улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутагт нутагшуулах зорилгоор төслийг эхлүүлж байна.
Төслийн сургалтанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, АШУҮИС-ийн Захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон хүрэлцэн ирж төслийн талаар оролцогч нарт мэдээлэл хүргэлээ. Мөн, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар цаашид Архангай аймагт хэрэгжих төслийн талаар танилцуулан эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэгийг нэмэгдүүллээ.


Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЭМГ болон НЭ-т тус бүр 1 “ГАМШГИЙН ҮЕИЙН ИЖ БҮРДЭЛ”, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд яаралтай тусламжийн зориулалтын цүнх гардуулан өглөө.



Энэхүү төсөл нь Архангай аймгийн Эрүүл мэндийн салбар, АШУҮИС болон Япон улсын АМДА ОУ-ын байгууллагатай хамтан хэрэгжүүлж буй Япон улсын АМДА (ASSOCIATION of MEDICAL DOCTORS of ASIA) Олон Улсын байгууллага нь Дэлхийн 20 гаруй оронд салбар нэгжтэй Гамшиг, яаралтай тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч нарын холбоо юм.
Архангай аймаг нь зам тээврийн харилцаа хөгжсөн, осол аваар гарах эрсдэл өндөр, аялал жуулчлалын бүс нутаг, алслагдсан байдал, зориулалтын тоног төхөөрөмж дутмаг зэрэг нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчидруу чиглэсэн энэхүү төслийг хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага болсон юм.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *