7033237970332973

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй 3 хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

- Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар
ээлжлэн зайлуулах
- 1-1.5 метр зай барих
- Гарыг сайтар савандаж угаах

previous arrowprevious arrow
next arrownext arrow
Slider

Люксенбургийн элчин сайд Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт айлчиллаа

Люксенбургийн Их Гүнт улсын элчин сайд Архангай аймагт 2019 оны 07 сарын 22-нд албан айлчлал хийлээ. Архангай аймгийн эрүүл мэндийн салбар нь  2012 оноос эхлэн Люксенбургийн Их Гүнт улстай хамтран “Зүрх төв” төслийг Архангай аймгийн эрүүл мэндийн салбартай хамтран хэрэгжүүлсэн.

“Зүрх төв” төсөл нь аймгийн иргэдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрхний өвчлөлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт зүрхний ЭХО оношлогоо нэвтрүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарыг сургах, чадавхижуулах, зүрхний теле-оношлогоотой болгосон зэрэг олон үр дүнтэй ажил амжилттай хэрэгжүүлсэн .

Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Люксенбургийн Их Гүнт улсын Засгийн Газар, Улсын 3-р төв эмнэлгийн “Зүрхний төв” төслийн багийнханы дэмжлэгтэй Архангай аймагт хэрэгжиж буй энэхүү төсөл өргөжин, цаашид Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож нарийн мэргэжлийн эмч нарын зөвөлгөө авах, өвчтөнг оношлох боломж бүрдэж байна.   


 



 

2019.07.15

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *