Жил бүрийн 7 дугаар сарын 27-ны өдөр “Хепатитын Дэлхийн өдөр”-ийг ДЭМБ-ын гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ онд тус өдрийг “Хепатитыг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор 7 дугаар сарын 26-ны өдөр орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус өдрийг тохиолдуулан “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” хэвлэлийн хурлыг 07 дугаар сарын 24-нд Эрүүл мэндийн газарт зохион байгуулж ЭМГ-ын дарга Р.Гандиймаа /”Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөр, “Элэгний эмгэггүй Архангай” төслийн талаар мэдээлэл, Төслийн хүрээнд хүрсэн үр дүнг танилцуулна/, Ар-Мөнгөнчагнуур Өрхийн ЭМТ-ийн дарга Д.Амаржаргал /Элэгний В, С вирусын эрт илрүүлэг үзлэгийг ӨЭМТ-үүдийн түвшинд зорилтот насны иргэдийн дунд хэрхэн зохион байгуулж байгаа талаарх мэдээлэл/, НЭ-ийн Дотрын тасгийн эмч Ч.Шинэгэрэл /Элэгний В, С вирусын халдварын хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл, аймгийн НЭ-д хийгдэж буй элэгний вирусын эсрэг эмчилгээний алгоритмийн танилцуулга/, ЭМГ-ын НЭМ-ийн хэлтсийн дарга Д.Алтантуяа /“Хепатитийн Дэлхийн өдөр”-ийн нээлттэй хаалганы өдрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын танилцуулга/ мэдээллүүдийг иргэдэд хүргэсэн.

“Хепатитыг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөгийг Дэмид жанжны талбайд 07 дугаар сарын 26-ны өдөрлөгт 600 гаруй иргэд оролцон элэгний хепатитийн халдвараас сэргийлэх талаар мэдээлэл зөвөлгөө авч хепатит В, С вирусийн илрүүлэг шинжилгээндээ хамрагдлаа.


Өдөрлөгийн үеэр иргэдэд элэгний В, С вирусын халдварын хор уршиг, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, В, С вирусын илрүүлэг шинжилгээ хийх, В, С вирусын халдвартай илэрсэн иргэдэд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.


 


Цаашид иргэд харъяа сум, өрхийн ЭМТ-үүддээ элэгний В, С вирусын үзлэг, шинжилгээндээ хамрагдаж, зөвлөгөө, мэдээлэлээ авах боломжтой юм.

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *