Архангай аймгийн Эрүүл мэндийн газар АНУ-ын ЭСЯ-тай хамтран өвчтөн хэвтээгээр тээвэрлэх зориулалтын түргэн тусламжийн авто машин, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтын өрөө тохижуулах зэрэг олон төсөл хэрэгжүүлэхээр товлосон.
АНУ ЭСЯ-ны төлөөлөгчид энэ удаад Архангай аймгийн хөдөөгийн сумын ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцан Ихтамир, сумын ЭМТ, Тариат сумын СДЭ-ийн яаралтай тусламж үзүүлэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, түргэн тусламжийн автомашин болон бусад үйл ажиллагаатай танилцан цаашид сумын ЭМТ-тэй ямар чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа талаар эмч, эмнэлгийн ажилчидтай санал солилцлоо.