Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн баталгаажуулалт хийгдлээ.

Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, хэвийн үйл ажиллагааг хангах тухай” албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа 14 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжид олон улсын жишигт нийнцсэн симулятор, анализатораар шалгалт тохируулга хийх ажлын хэсэг 2019 оны 07 сарын 24-30-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаа.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
7033237970332973