Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдаар ахлуулсан 12 судалгааны баг “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаа” – СТЕПС – г хөдөө орон нутагт үргэлжлүүлж байна.
ДЭМБ-ын аргачлалаар хийгдэж байгаа үндэсний тархвар зүйн энэхүү судалгаагаар нотолгооны шинэ тоо баримтыг бүрдүүлэх юм. Орон даяар нэгэн зэрэг явагдаж байгаа судалгааны явцыг Женев хот дах СТЕПС судалгааны төвөөс олон улсын зөвлөх баг онлайнаар тогтмол хянаж, арга зүй, зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Судлаач бүр таблетаар хангагдаж, интернэтэд холбогдсон учир судалгааны мэдээлэл өдөр тутамд өгөгдлийн санд хуримтлагдан тусгай програм хангамжаар боловсруулагдаж байгаа нь судалгааг бодитой, чанартай, өндөр үр дүнтэй хийгдэх баталгааг хангаж байгаа юм.
НЭМҮТ-ийн БХЗХ-ийн дарга С.Гантуяа ахлагчтай, Г.Батжаргал. Б.Өлзиймөнх, Ц.Номин-Эрдэнэ нарын судлаачтай Хангайн бүсийн 3-р баг Хашаат, Өлзийт, Батцэнгэл, Жаргалант, Өндөр-Улаан, Чулуут, Ихтамир, Эрдэнэбулган, Цэнхэр зэрэг Архангайн сумдаар ажиллаж байна.





 

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *