7033237970332973

enkhmanlai
galsan
choijilsuren
previous arrowprevious arrow
next arrownext arrow

“Тамхинаас гарах зөвлөгөө өгөх арга зүй” сургалт Архангай аймагт хийгдлээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс зохион байгуулж буй “Тамхинаас гарах зөвлөгөө” сургалт Архангай аймагт 2019 09 сарын 04-нд боллоо.

Тус сургалтанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн Дотрын эмч нар, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон сувилагч нар гэсэн нийт 36 эрүүл мэндийн ажилчид оролцлоо.
НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд:
  1. Тамхины хэрэглээ ба донтолт
  2. Никотин орлуулах эмчилгээ
  3. Тамхинаас гаргах товч интервенци
    1. 5R загвар
    2. 5А загвар зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээлэл өгсөн.

Дээрх сургалт нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч нарт мэдлэг олгоод зогсохгүй, “эрүүл мэндийн байгууллагад хандаж тамхинаас гарах хүсэлтэй байгаа иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх, зөвөлгөө өгөх ур чадвар олгосон чухал сургалт боллоо” гэж сургалтанд оролцогчид дурьдаж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *