“ГЕРОНТОЛОГИ, ГЕРИАТРИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ОРЧИН ҮЕИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА” сургалт 2019 оны 09 сарын 09-10-ны өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газар боллоо. Сургалтанд аймгийн НЭ-ийн ахмадын кабинетийн эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч зэрэг 60 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтыг Геронтологийн Үндэсний төвийн эмч ГҮТ-ийн ЭТҮА-ны дарга, АУ-ны магистр, дотрын ахлах зэргийн эмч Б.Эрдэнэчимэг, ГҮТ-ийн ЭШСА-ны эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалт хариуцсан мэргэжилтэн, АУ-ны магистр Ш.Уранчимэг нар Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.
Геронтологийн Үндэсний төвийн эмч нар Архангай аймагт ажиллах хугацаандаа
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт багц цагийн сургалт зохион байгуулах
  • Аймгийн “Ахмадын өргөөтэй хамтран” ахмад, настнуудад эрүүл, идэвхитэй, урт насжилтыг дэмжих сургалт зохион байгуулах
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн настны кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд COPE* үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан.
*COPE үнэлгээ: Шийдвэрлэхэд хүндрэлтэй, сайн нягтлах шаардлагатай зүйлийг дэлгэрэнгүй асуултаар нэг бүрчлэн асууж үнэлэх

Recommended Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *