7033237970332973

Slider

“Халдварт болон халдварт бус өвчний цогц илрүүлэг үзлэг, оношилгоо” зохион байгууллаа

“Халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэг, оношилгоо”-г суманд цогцоор нь хийх загвар үйл ажиллагаа”-г 2019 оны 11 сарын 01-02-ны өдрийн хооронд Өндөр-Улаан суманд зохион байгууллаа.

“Халдварт болон халдварт бус өвчний цогц илрүүлэг үзлэг, оношилгоо” загвар үйл ажиллагааг Өндөр-Улаан суманд зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоол “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 327 дугаар тушаал , “Тэмбүүг устгая” үйл ажиллагаа зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2019 оны А/460 дугаар захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчний цогц илрүүлэг үзлэг, оношилгоо” загвар үйл ажиллагааг Өндөр-Улаан суманд 2019 оны 11 дүгээр сарын 01-02 -ны өдөр ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвартын эмч Д.Байгальмаа, лабораторийн эмч Д.Нармандах болон аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, аймгийн 5 сумын Засаг дарга, 7 сумын Засаг даргын орлогч, 1 сумын ЗДТГ-ын дарга, 2 сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, 19 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, нийгмийн ажилтан, лаборант гэх мэт нийт 65 төлөөлөгч, мөн Нэгдсэн эмнэлгийн 17 эмч, сувилагч оролцсон.

Илрүүлэг үзлэг, оношилгооны үйл ажиллагааг:

  1. Бүртгэлийн хэсэг
  2. Лабораторийн шинжилгээний хэсэг
  3. Рентген оношилгоо
  4. Сүрьеэгийн эмчийн үзлэг
  5. ЭХО оношилгоо
  6. Дотрын эмчийн үзлэг
  7. Халдвартын эмчийн үзлэг
  8. БЗДХ-ийн эмчийн үзлэг
  9. Мэдрэлийн эмчийн үзлэг
  10. Мэс засал, урологийн эмчийн үзлэг
  11. Гэмтлийн эмчийн үзлэг
  12. Шүдний эмчийн үзлэг
  13. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг
  14. Хүүхдийн эмчийн үзлэг гэсэн өртөөгөөр зохион байгуулсан.

Үзлэг, оношилгоонд нийт 819 хүн хамрагдсанаас 345 хүн ямар нэг өвчний шинж тэмдэгтэй илэрч, зөвлөгөө авсан.

Үүнд: Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 65.8% нь илүүдэл жин болон таргалалттай, 78,7% нь төвийн таргалалттай байна. Сүрьеэгийн сэжигтэй, цэрний шинжилгээ өгөх шаардлагатай 21 хүн, умайн хоргүй хавдар 4, тэмбүүгийн 3 шинэ тохиолдол, элэгний архаг үрэвсэлтэй 65, бөөрний архаг үрэвсэлтэй 146 хүн илэрсэн байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *