“ХҮРТЭЭМЖ ТЭЙ ИРЭЭДҮЙ” спортын арга хэмжээ боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн үйл ажиллагааг идэвхижүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн онцлог, хүндрэлтэй асуудлыг ойлгож мэдрэх болон нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор “Хүртээмжтэй ирээдүй” арга хэмжээг 2019 оны 11 сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн газрын НЭМ-ийн хэлтсээс зохион байгууллаа.

“Хүртээмжтэй ирээдүй” спортын арга хэмжээ нь:
  • Суугаа воллейбол
  • Хонхот бөмбөг
гэсэн спортын 2 төрлөөр зохион байгуулагдаж багийн нийлбэр дүнгээр НИЙГМИЙН ДААТГАЛ-ын хэлтэс тэргүүн байр эзэлж шилжин явах цом гардан авлаа.
Энэхүү спортын арга хэмжээний нэг онцлог нь Шилжин явах цом авсан байгууллага ирэх жилийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *