Иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд дэмжлэг болох зорилгоор Эрүүл мэндийн газраас “Хамгийн чухал нь эрүүл мэнд” сэдэвт сургалт зохион байгуулах хүсэлтийг АНУ-ын Элчин сайдын яамын Иргэн цэргийн харилцааг дэмжих нэгжид хүргүүлэн, тус нэгж нь энэхүү сургалтын үйл ажиллагааг дэмжиж, сургалтанд оролцсон 180 иргэнд өгөх ундны усны зориулалтын 20 литрийн сав, шүдний оо, сойз, бэлгэвч зэрэг нийт 4,4 сая төгрөгний үнэ бүхий зүйлийг өгч, Эрүүл мэндийн газрын болон Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд доорх 5 өртөөгөөр сургалтыг зохион байгууллаа. Үүнд:
– Ундны усны эрүүл ахуй, зориулалтын бус хуванцар савны хор уршиг, нүхэн жорлонгийн стандарт
– Амны хөндийн эрүүл ахуй
– Бэлгийн замаар дамжих халдвар
– Амилуулах суурь тусламж
– Гэмтлийн үеийн анхны тусламж гэсэн 5 өртөөгөөр зохион байгуулж, 180 иргэн хамрагдаж мэдлэгээ дээшлүүллээ.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *