Анхан шатны Эрүүл мэндийн байгууллагуудын биеийн тамир чийрэгжүүлэлтийн арга зүйч, сувилагч нарт дасгал, идэвхтэй хөдөлгөөнөөр иргэдийн эрүүл мэндийг дэмжих бие бялдрын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Идэвхтэй хөдөлгөөн-эрүүл байхын үндэс” сургалтыг 2019 оны 11 сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар:
  • Хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх зорилгоор өдөр тутам хийж хэвшүүлэх “Цогц дасгал”-ууд
  • Хөдөлгөөний хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн үед хийгдэх дасгал хөдөлгөөн болон хөдөлгөөний бэрхшээлийн хүндрэл, түүнээс урьдчилан сэргийлэх
  • Бага насны хүүхдийн чийрэгжүүлэлт болон дасгал хөдөлгөөн
  • Хөдөлгөөн засал эмчилгээний тухай
  • Түгээмэл тохиолддог үе мөчнүүдийн өвчний үед хийгдэх дасгал хөдөлгөөн,
  • Нурууны муруйлт, суулт, өвдөлт зэрэг нурууны өвчнүүдийн үед хийгдэх хөдөлгөөн засал
  • Түнхний үений хагалгааны дараах хөдөлгөөн засал
  • Үе мөчний үрэвсэл, өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал
  • Өвдөгний үе солиулах хагалгааны дараа хийх хөдөлгөөн засал сэдвүүдээр
Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн болон Нэгдсэн эмнэлгийн хөдөлгөөн засалч нар хамтран зохион байгуулж сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 22 эмч арга зүйч нар хамрагдаж мэдлэгээ дээшлүүллээ.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *