2019 оны 11 сарын 22-ны өдөр “Хамгийн чухал нь эрүүл мэнд” өдөрлөгийг Хашаат сумын иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар мэдлэг олгох зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус арга хэмжээгээр сумын иргэдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулах, эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт сурталчилгаанд хамруулах, эрүүл зохистой хооллолтын үзэсгэлэн зохион байгуулах, “Хамгийн чухал нь эрүүл мэнд” спортын арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн амжилттай эхлээд байна. Хашаат сумын эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй тус үйл ажиллагааг дэмжин хамтран зохион байгуулахаар ЭМГ-ын мэргэжилтнүүд тус суманд ирээд байна.

 

Хашаат сумын эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй “Хамгийн чухал нь эрүүл мэнд” өдөрлөгийн “Идэвхитэй хөдөлгөөн таны эрүүл мэндэд” олон төрөлт спортын тэмцээнд тус сумын хөдөөгийн багийн иргэд, байгууллагуудын алба хаагчид идэвхитэй оролцож байна.

 

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *