“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ, ЧИХРИЙН ШИЖИНГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” аяны хүрээнд сонгосон байгууллагуудын ажилтнуудыг цусны даралт ихсэлт, чихрийн шижингийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах, ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн асуумж судалгаа болон бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авч дүгнэлт, зөвлөмжөөр хангах, албан байгууллагуудад дасгалын сургагч багш бэлтгэх, өглөөний алхалт, явган аяллын тэмцээн зохион байгуулах, байгууллагуудын ажилчдад эрүүл мэндийн сургалт хийх, асуулт, хариултын болон спортын тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлсэн.
Тус аяны хүрээнд байгууллагуудын ажилчдын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндийг дэмжих зорилгоор “ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭРҮҮЛ МЭНД” спортын арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Спортын арга хэмжээг гар бөмбөг, эрүүл мэндийн буухиа гэсэн 2 төрлөөр зохион байгуулж, ГХБХБГ, УЦУОШТ, Ар-Ус Ундарга ХХК, ХХААГ, Прокурорын газрын ажилчид оролцсон.

Гар бөмбөгийн тэмцээн

“Гар бөмбөгийн” тэмцээнд амжилттай оролцож 2-р байр эзэлсэн Прокурорын газрын хамт олон

“Эрүүл мэнд буухиа” тэмцээнд амжилттай оролцож 1-р байр эзэлсэн УЦУОШГ-ын хамт олон

“Эрүүл мэнд буухиа” тэмцээнд амжилттай оролцож 2-р байр эзэлсэн Ар Ус Ундрага ХХК-ны хамт олон

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *