Архангай аймгийн ЗӨСТ-өөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай мэргэжилтэн, сувилагч нарт 2020 оны 01-р сарын 17-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод бүртгэгдсэн “Шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа” өвчний тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу сургалт зохион байгууллаа. Тус сургалтад 55 хүн хамрагдлаа.

Шинэ nCoV коронавирусийн шалтгаант хэв шинжит бус, хүнд хэлбэрийн уушгины үрэвсэлт өвчний талаархи мэдээлэл, ДЭМБ-аас гарсан зөвлөмж, шинэ корона вирусийн халдварын үеийн халдварын сэргийлэлт хяналт, эмнэлгийн ажилтныг халдвараас сэргийлэх, тусгаарлан сэргийлэх арга хэмжээ сэдвээр мэдээлэл, сургалт хийж, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөж, тайлах дарааллаар дадлага хийлгэв.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *